Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-02-25 07:53:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 2. Ангараг гараг. Шувуун хушуут одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр.

Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг өргөхөд сайн.

Нүүдэл суудал хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ