ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудын онлайн хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-29 19:29:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такэши Касай өнөөдөр бүсийн 10 гаруй улсын Эрүүл мэндийн сайд, удирдах албан тушаалтнуудтай ээлжит онлайн хурал хийж, "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол улс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, түүнийг даван туулж буй туршлагаа танилцуулжээ.


ДЭМБ "COVID-19" халдвар хүн амын дунд өргөн тархсан тохиолдолд улс орны бэлэн байдлыг хангах зорилгоор ДЭМБ, БНХАУ-ын хамтарсан баг БНХАУ-д 2 долоо хоногийн хугацаанд ажилласан ажлын дүгнэлт, зөвлөмжийг бүсийн орнуудад танилцуулсан байна. 



Холбоотой мэдээ