Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-29 21:13:17
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хамтран коронавирус "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээг сайжруулах зорилгоор сургалт явууллаа.


Сургалтыг хүлээн авах, яаралтай тусламж, тусгаарлах өрөө, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахтай холбоотой бодлогын баримт бичгийн гэсэн үндсэн чиглэлээр өртөөчилсөн байдлаар зохион байгуулжээ. 


Түүнчлэн ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд сэжигтэй тохиолдлын хүрээнд жүжигчилсэн тоглолт хийж дүүргийн эмч, эмнэлгийн ажилтнуудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн байна. 


Холбоотой мэдээ