Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн 8 иргэнийг тусгаарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэд БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гаргаж, найман иргэнийг хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авч хил нэвтрүүллээ.
Эдгээр иргэдийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн 6 иргэн, 1 жолооч, нийт 8 иргэнийг Алтанбулаг дахь Тусгаарлах байранд ажиглалтад аваад байна.