Монголын хоккейчид Чехийн шигшээг 2:1-ээр ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-04 13:19:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иркутск хотноо бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцож буй Монголын шигшээ баг өнөөдөр өглөө 10 цагт А хэсгийн IV байрт шалгарсан Чехийн шигшээ багтай “Рекорд” цэнгэлдэхэд тоглож 2:1-ээр хожсоноор хагас шигшээд шалгарав. Чехийн хаалганд Г.Тамир, Ж.Баярсайхан нар гоол оруулжээ.


Монголын шигшээ В хэсэгт Сомалийн шигшээг 10:0, Словакын шигшээг 4:0, Японы багийг 2:1, Латвийн шигшээг 2:0-ээр тус тус ялж хэсгээ тэргүүлсэн бөгөөд хасагдах шатанд ийнхүү Чехийн шигшээг хожлоо. 


Монголын шигшээ баг В хэсгийн аваргын төлөө Латвийн эсрэг хүчээ сорьсон бөгөөд тоглолтын 5 дахь минутад Б.Жаргалсайхан эхний гоолыг хийсэн. Улмаар Монголын баг дайралтаа улам шаргуу хийсний дүнд Г.Тамир чөлөөт цохилтоос тооны харьцааг 2:0 болгож чадсан юм. Мөн энэ үед Монголын баг 12 метрийн торгуулийн цохилт авсан ч гоол оруулж чадаагүй. Гэсэн ч гоол алдалгүй тоглосоор Монголын хоккейчид 2:0-ээр В хэсгийг итгэл төгс тэргүүлж чадсан юм.


Монголын баг өнөөдөр халз тоглох Украин, Латвийн шигшээгийн ялсан багтай нь маргааш 14.30 цагаас тоглоно. Энэ өдөр А хэсгийг тэргүүлсэн Унгарын шигшээ, Японы шигшээг 4:1-ээр хожсон байна.



Холбоотой мэдээ