Цэцэрлэг сум зудын гамшгийн түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-08 12:10:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 16 дугаар хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Цэцэрлэг суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх багийг ажиллуулах шийдвэрийн дагуу ажиллаж, тус суманд нөхцөл байдал хүндэрч, зудын гамшгийн түвшинд хүрсэн байна гэж мэдээлээ.

Тус суманд 5009 хүн ам, 849 малчин өрх, 285 хот айл, 308596 толгой мал өвөлжиж байна. Мөн Хөвсгөл болон Завхан аймгийн зарим суманд отроор 20976 толгой мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар  цас орж, хүчтэй цасан шуурга шуурснаас сумын ойролцоох зам даваанууд хаагдсан, малын хорогдол 4000 орчим болсон ч цаашид байдал улам нэмэгдэхээр байгаа бөгөөд одоогоор нийт 89000 толгой мал тэжээлд орж малчдын бэлтгэсэн болон сумын аюулгүй нөөцийн өвс тэжээл дуусчээ. Улсын болон аймгийн Онцгой комиссоос Цэцэрлэг сумын малчдад дэмжлэг үзүүлж 50 тн өвс, 35 тн тэжээлийг олгож, сумын Онцгой комисс татан хуваарилсан. Дахин 20 тн өвс, 12 тн тэжээлийг нэмэлтээр хуваарилаад байгаа боловч өвс тэжээлийн хомсдол үүссэн ажээ.

 

Холбоотой мэдээ