Сүхбаатар аймгийн чиглэлд бүх хөдөлгөөнийг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-03-10 10:20:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын шуурхай хурал боллоо. Улмаар Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-ныг хүртэл хаалаа.

Аймаг болон бүх сум руу орох, гарах хавто машины хөдөлгөөнийг бүрэн хаах бөгөөд зөвхөн хүнсний болон ахуйн хүрээний бараа, ачаа тээврийн машиныг зохих журмын дагуу нэвтрүүлнэ. Мөн ар гэрийн гачигдал болон хүнд өвчний шалтгаантай иргэдийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу оруулж бас гаргах юм. Одоогоор аймгийн хэмжээнд байнгын гурван пост, Баруун-Урт суманд хяналтын долоон пост ажиллаж байна. Цаашид постын болоод тэнд ажиллах хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээлэв.

Тус аймаг нь одоогоор өвчний голомт гэгдэж буй Дорноговь аймагтай баруун болон баруун урд талаараа хил залгаа оршдог юм.

 

Холбоотой мэдээ