НҮБ-ын Хүүхдийн сангаас 28,1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-11 22:07:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас Говь-Алтай аймгийн Онцгой комисс болон боловсролын байгууллагуудад 28,1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.


Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр”-өөс  коронавирусний халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд 28,1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэ удаагийн дэмжлэгээ тус аймгийн Онцгой комисс болон бүх сургууль, цэцэрлэг, дотуур байр, сум өрхийн эмнэлгүүдэд үзүүлэхээр болсныг ЗДТГ-аас онцлон танилцууллаа.

Говь-Алтай аймагт НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй-Алтай” хөтөлбөр 2017 оноос эхлэн хэрэгжиж буй бөгөөд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, аюулгүй байдлыг сайжруулахад 2019 онд нийт 10 ажилд 271.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Харин 2020-2021 онд 1,5 сая ам долларын санхүүжилт хийхээр төлөвлөгджээ.


Холбоотой мэдээ