Бөхмөрөн сум 105 хонь хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-12 19:06:48

Увс /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний Бөхмөрөн сумын ажилсаг, хөдөлмөрч малчдаас Увс аймгийнхаа удирдлагуудын шийдвэрийг дэмжиж коронавирусний халдварын эсрэг Хятадын ард түмэнд үзүүлэх тусламжид 105 хонь хандивлахаар болсон байна. Үүнээс өмнө Наранбулаг сумын малчид, ард иргэдээс 100 хонь хандивлахаар болсныг тус сумын удирдлагууд мэдэгдээд байсан юм.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон 1 сая төгрөг, АПУ бөөний төвийн Увс аймаг дахь салбар 1 сая төгрөг, "Увс" хүнсний захын хамт олон 500 мянган төгрөг, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон 1 сая төгрөгийг тус тус аймгийн Онцгой комисст өнөөдөр хандивлалаа.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж буй дээрх хамт олонд аймгийн удирдлагууд талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм.

Холбоотой мэдээ