Зооноз өвчин судлалын төвөөс ариутгал халдваргүйтгэл хийж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-15 11:24:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Говь-Алтай аймгийн ЗӨСТ-ийн халдваргүйтгэлийн баг гуравдугаар сарын хоёрноос албан байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн объектууд, хот хоорондын зорчигч тээврийн автобусанд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийж, ариутгал халдваргүйтгэлийн талаар яриа таниулга хийжээ.

Тодруулбал, Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Ажийн гэрэл” эмийн сан, “Төрийн банк”, Эрүүл мэндийн газар”, Прокурорын газар, “Мон-Алтай” үсчний газар, ЗДТГ-ын хоёр болон гуравдугаар байр, зорчигч тээврийн зургаан автобус нийт 2555 метр квадрат талбайд халдваргүйтгэлийг хийсэн байна. 


Холбоотой мэдээ