Японд зарим сургууль үйл ажиллагаагаа сэргээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Коронавирусний халдварын тархалтын тоо нэмэгдэхээс сэргийлэх зорилгоор бүх сургуулийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 2-ноос зогсоох хүсэлтэй байгаагаа Японы Засгийн газар өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед коронавирусний халдварын шинэ тохиолдол нэмж илрээгүйтэй холбоотойгоор Японы хэд хэдэн хотод бага болон дунд сургуулиуд үйл ажиллагаагаа сэргээж эхлээд байна.
Тухайлбал, 815 мянга гаруй хүн оршин суудаг Сага мужид сургуулиуд хичээллэж эхлээд байгаа аж. Түүнчлэн Сизуока, Тояма зэрэг нийт
1.1 сая гаруй хүн оршин суудаг өөр 6 хотын эрх баригчид мөн ийм шийдвэр
гаргажээ.
Япон улсад коронавирусний халдварын 1500 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа
юм. Халдварын улмаас тус улсад 31 хүн нас баржээ. Харин Засгийн газар үүнтэй
холбоотойгоор онцгой байдал зарлах шаардлага байхгүй гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн
байна.