Сургууль, цэцэрлэгийн дутуу барилгуудыг энэ жил үргэлжлүүлэн барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-17 15:52:49
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Орон нутгийн Өмчийн газрын худалдан авах ажиллагааны мэргэжилтэн М.Батнягт энэ онд Орхон аймагт хийх хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

2019 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17.9 тэрбум төгрөгийн 154 ажил, улсын төсвийн 24.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 19 ажил буюу нийт 223 ажилд 43.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин энэ онд өнгөрсөн онд дутуу хийсэн ажлаа гүйцээх ялангуяа сургууль, цэцэрлэг, соёлын төв, багийн төвийн барилгыг үргэлжлүүлж барих ажээ. Тендер, худалдан авах ажиллагааны мэдээллийг  www.tender.gov.mn  сайтад байршуулж нээлттэй зарлаад байна. Одоогоор худалдан авах ажиллагаа 25-30 хувьтай байгаа аж. Энэ онд 400 гаруй ажилд 24 орчим тэрбум төгрөг зарцуулна. 

 

Холбоотой мэдээ