Малчны хотонд төлийн дуу цангинаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-18 13:36:40

Дорнод /МОНЦАМЭ/. Малчны хотонд төлийн дуу цангинаж, есөн мянга гаруй толгой мал төллөөд байна. Нийт 8900 толгой төл бойжиж байгаагаас ботго 40, унага 582, тугал 2079, хурга 3807, ишиг 2398 толгой байна гэж ХХААГ-аас мэдээллээ. Төлийн хорогдол хоёр хувьтай буюу 200 орчим толгой төл хорогджээ.

Дорнод аймгийн хэмжээнд 1.2 сая орчим хээлтэгч малаас нэг сая гаруй толгой төл хүлээж авахаар тооцоолж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт хээлтэгч малын 0.9 хувь нь төллөөд байна. 

Холбоотой мэдээ