Нэг өрх дунджаар найман толгой малыг хүнсэндээ хэрэглэдэг судалгаа гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд
хүнсэнд хэрэглэсэн малыг аймгийн нийт өрхөд харьцуулахад нэг өрхөд дунджаар найман
толгой мал ногдож байна.
Өнөөдрийн байдлаар Завхан аймагт 15.6
мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Харин 13392 малтай өрхөд 2019
оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3849.9 мянган толгой мал тоологджээ. Эдгээрээс
оны эхний нийт малын 24.5 хувьтай тэнцэх 871.9 мянган малыг зах зээлд худалдан
борлуулжээ. Үүний 5.4 хувь буюу 192.1 мянган малыг хүнсэнд хэрэглэсэн байна. Харин
аймгийн хэмжээнд малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 45.6 хувийг орон
нутгийн хөрөнгөөр, 54.4 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжсэн байна хэмээн
аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
50
гаруй мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Завханы Эрдэнэхайрхан сум 363.6 мянган
бэлчээрийн талбайтай, 318 малчин өрхтэй ажээ.
Тус сум мал сүргийг зах зээлд борлуулах, хүнсний дотоодын хэрэгцээнд 50 гаруй мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.
Малыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эрүүл малтай байх ёстой. Тиймээс Эрдэнэхайрхан сум ИТХ-ын шийдвэрээр малчид бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших төлөвлөгөө гарган мөрдүүлж хэвшжээ. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээний багаж тестийг хэрэглэж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар нийт бог малын
70 гаруй хувь, бод малын 60 орчим мал антибиотикийн үлдэгдэл шалгах
лабораторийн шинжилгээнд хамрагдаад байгааг тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.
.