Их аваргууд Хару башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-03-21 17:18:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё Осака хотноо 14 дэх өдрөө ордондоо үзэгчгүй үргэлжилж байгаа бөгөөд энэ өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар өрсөлдөгчдөө унагаснаар 12 дахь даваагаа авч башёг тэргүүлж байна.


Энэ өдөр Аойяма /М-13/, Хакүхо аваргад уватенаге мэхээр унаж 11 даваа 3 унаатай боллоо. Харин Какүрюү аварга Сэкиваке Асанояамаг шитатенаге мэхээр хаяж 12 дахь даваагаа авсан бол Асанояама 4 унаатай боллоо.

Энэ башёгийн ганц Озэки цолтон Такакешо өнөөдөр Оношог /М-5/ цукидаши мэхээр унагаж даваа, унаа нь 7 болов. Харин Таканошо /М-9/, энэ өдөр Митакэүмиг /М-3/ хаяж 11 даваатай болсон бол Митакэүми 10 даваа, 3 унаатай байна.  


Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Дайамамиг давж, Азүмарюү /М-16/ С.Тодбилэг, Точиазанд өвдөг шороодож хоёул адилхан 5 даваа, 9 унаатай дараагийн башёд зиндаа доошлох нь тодорхой болов. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн, Окиноүмиг уватехинэри мэхээр давж 50 хувийн амжилтаа хийж, 8 даваа 6 унаатай байна.

Холбоотой мэдээ