Уул овоонд гарахгүй байхыг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-23 10:27:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богдхан уул, Зайсангийн амууд, Хийморийн овоо, Бурхантын овоо, Айдасын овоо, Богины ам зэрэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх бүх тахилгат уул овоо руу иргэдийг зорчуулахгүй байхад тус дүүргийн Онцгой комиссын хамтарсан баг байнгын хяналт тавьж байна.

Ийнхүү хянаж байгаа боловч иргэд уул, овоо руу гарах, олноороо агаар салхинд гарч, гулгах тохиолдол их байгаа аж.

Иймд иргэд зорчигчид та бүхнийг хүлээцтэй, тэвчээртэй хандаж, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтаа байнга зүүж, амралтын болон бусад өдөр хөл хорио тогтоосон бүс рүү зорчихгүй байхыг ХУД-ийн Онцгой комиссоос онцлон анхааруулж байна. Хариуцлагатай, ухамсартай байж хамтдаа сэргийлье!

Холбоотой мэдээ