ХУД-ийн Онцгой комиссынхон 12 хорооны бэлэн байдалтай танилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-23 11:14:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй төлөөлөгчид 12 хороонд гуравдугаар сарын 19-20-нд “Өндөржүүлсэн бэлэн байдлын үе”-ийн үйл ажиллагаа, хорио цээрийн дэглэмийн дэг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.


Тухайлбал, пүрэв гарагт ХУД-ийн 1, 2, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, баасан гарагт 3, 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй уулзан хорио цээрийн дэглэмийн дэг журмын хэрэгжилттэй танилцжээ.

Энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хандиваар цугласан амны хаалт, гар ариутгагч, ариутгалын бодис зэрэг энэ үед эрэлт хэрэгцээтэй, шаардлагатай хэрэгслийг түгээжээ.


“Өндөржүүлсэн бэлэн байдлын үе”-д иргэдэд үйлчилж буй ажилтан, албан хаагчид, олон нийтийн эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн ахлагч нарт эдгээр хандивын зүйлсийг гардуулахын зэрэгцээ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбогдсон мэдээ мэдээлэл, зөвлөмжийг өгч, тэдний санал хүсэлтийг хүлээн авсан байна.





Холбоотой мэдээ