Экологийн цагдаагийн алба "Витафит"-тай хамтран ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-03-23 12:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба "Витафит групп" ХХК-тай хамтран Туул голын эрэг дагуух иргэдийн амралт, нийтийн эзэмшлийн талбайг өчигдөр ням гарагт тохижууллаа. 

Хан-Уул дүүргийн 11-р хороо 4-р хэсэг дэх уулын зам дагуу нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд хогийн цэг, гарцтай шат хийж, амралтын саравчнуудыг сэргээн засварлан хогийн сав байршууллаа.

Нийслэл хотын ундны усыг Туул гол дагуу байрлах 174 гүний худгаас татаж авдаг. Гэтэл Туул голоос ойролцоогоор жилд 100 тн хог хаягдал гардаг байна. Гол бохирдуулагчид арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд, төв цэвэрлэх байгууламжаас гарч буй дутуу цэвэрлэгдсэн ус, мөн хавар гуу жалганд хаягдсан ахуйн хог хаягдал зэрэг багтдаг байна.




"Хатан Туулаа хайрлан хамгаалъя!", "Эх орноо хайрлая" уриан дор нэгдсэн залуус иргэдийг нийслэлийн ногоон бүсэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ байгальд нэг ч хог хаягдалгүй зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлэхийг уриалав.






Б.Болд


Холбоотой мэдээ