В.Путин гэрээсээ ажиллах төлөвлөгөөгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-23 14:00:56

МОСКВА. /TASS/. Коронавирусний тархалтыг үл хамааран ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэрээсээ ажиллах төлөвлөгөөгүй байна хэмээн түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.


“Коронавирусний халдвар тархсан ч гэсэн Ерөнхийлөгч Владимир Путин одоохондоо алсын зайнаас ажиллах бодолгүй байна. Ажил хуваарийн дагуу явагдах болно” хэмээн тэрбээр хэллээ.


Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 190 гаруй улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 300 мянга давж, 14 мянга гаруй хүн нас баржээ. ОХУ-д коронавирусний халдварын 367 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Холбоотой мэдээ