Мотоциклтойгоо осолдож амиа алдав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-23 23:37:13

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын гуравдугаар багийн нутагт шороон зам дээр улсын дугааргүй “Dayun маркийн мотоцикл осолдож, жолооч 39 настай эрэгтэй Г амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Сүүлийн 14 хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил бага байсан ч таван удаагийн гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тиймээс орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ