Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-24 07:32:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2020 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Алтай,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм дулаан, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ