Тонхил суманд дахин газар хөдөллөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-24 12:08:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил суманд гуравдугаар сарын 24-нд дахин газар хөдөллөө.


Тодруулбал, гуравдугаар сарын 24-ний 06:47:40 цагт тус аймгийн Тонхил сумаас урд зүгт 32 км-ийн зайд өргөргийн 46.04, уртрагийн 94.03-д 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд давтан хөдлөлтүүд болж байна хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгийн "Алтай" салбараас мэдээлэв.

Он гарснаас хойш Тонхил суманд тав дахь тохиолдол ийнхүү бүртгэгдээд байгаа юм. Өмнө нь гуравдугаар сарын 20-нд 11:03:11-12:08:55 цагийн хооронд нийт дөрвөн удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 3.6-5.8 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Одоогоор иргэдээр мэдээлэх хуудас бөглүүлэх ажлыг явуулж байна.


Холбоотой мэдээ