Тайваньд гаднаас зөөвөрлөгдсөн 19 шинэ тохиолдол бүртгэгджээ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Тайваньд гадны улс орноос зөөвөрлөгдсөн коронавирусний халдварын 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай Тайваний Үндэсний Халдварын удирдлагын төвөөс мэдээлэв.
Эдгээр нь бүгд гадны улс оронд байхдаа коронавирусний халдвар авсан тохиолдлууд бөгөөд үүнээс 4 хүн нь Англи улсад нэг сургуульд суралцдаг оюутнууд байжээ. Ийнхүү Тайваньд халдвар авсан иргэдийн тоо 235-д хүрсэн байна.
Халдвар авсан иргэд нь 10-60 насны долоон эрэгтэй, 12 эмэгтэй бөгөөд энэ сарын 12-22-нд Тайваньд ирцгээж улмаар 15-наас 23-ны өдрүүдэд өвчний шинж тэмдэг илэрчээ.
Өмнө нь Тайваньд Англи, АНУ, Египет, Нидерланд, Франц, Бельги, Турк, Тайландаас ирсэн хүмүүсээс халдвар илэрч байжээ.