Их Британийн Ерөнхий сайд коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-27 19:37:38

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусээр халдварлажээ. Тэрбээр халдвар авснаа өөрөө мэдэгдсэн байна.


"Сүүлийн 24 цагийн хугацаанд надад “Covid-19” өвчний хөнгөн шинж тэмдэг илэрсэн бөгөөд шинжилгээний хариу "эерэг" буюу халдвартай гарсан. Одоогоор би Дауннинг гудамжинд байрлах өргөөндөө өөрийгөө тусгаарласан. Гэсэн хэдий ч Засгийн газраа  үргэлжлүүлэн удирдана. Бид коронавирусийг ялан дийлэх болно" гэж тэрбээр "Twitter" хуудсандаа бичжээ. 


Их Британийн Ерөнхий сайд 55 настай юм.


Холбоотой мэдээ