Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх бүх төмөр замыг ариутгаж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-04-01 17:29:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН-ээс Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх бүх гол болон салбар төмөр замыг ариутган халдваргүйжүүлэх ажлыг өнөөдрөөс эхэллээ.



COVID 19”-өөс урьдчилан сэргийлэхийн тулд Улсын Онцгой комиссын өгсөн үүрэг чиглэлийн  дагуу “УБТЗ” ХНН-ийн Гамшгаас хамгаалах штаб шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.



Энэ арга хэмжээний хүрээнд, УБТЗ-ын галын 3 галт тэрэг болон бусад тоног төхөөрөмжийг ашиглан ариутган халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэх юм.








П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ