Японд 40 гаруй компани дампуурлаа зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-08 14:52:49

ТОКИО. /NHK/. Японд энэ оны хоёрдугаар сараас хойш коронавирусний улмаас доод тал нь 42 компани дампуурлаа зарлажээ.


Японы төв телевизээр мэдээлж байгаагаар, халдвар тархсаны улмаас үйл ажиллагаа нь зогсож, дампуурсан компаниудын 70 хувь нь аялал жуулчлал, нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд аж.


Коронавиурсний тархалтыг хязгаарлах зорилгоор Японы эрх баригчид Токио, Осака хотыг оруулаад долоон мужид онцгой байдал зарласан юм. Тус улсад одоогийн байдлаар халдварын 5100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 109 хүн нас баржээ. Халдварын хамгийн олон буюу 1100 тохиолдол Токио хотод бүртгэгдсэн байна.


Холбоотой мэдээ