Иргэдийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох эсэх талаар санал асуулга эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-08 19:54:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас иргэдийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох эсэх талаар санал асуулга эхлүүлжээ.


Ерөнхийлөгч Ч.Баттулга 2020 оны улсын төсөвт тодотгол хийх, УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан юм. Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорилт хэмээн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрсөн “COVID-19”-өөр 210 орны 1.4 орчим сая хүн өвчилсөн. Уг өвчний аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй сонгууль зохион байгуулах боломжгүй хэмээн Ерөнхийлөгч үзэж буй юм.


Иргэд энд дарж саналаа өгөх боломжтой

Холбоотой мэдээ