Газар нутгийн тал хувь нь түймрийн нэн их эрсдэлтэй зэрэгт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-09 09:02:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв болон өмнө зүгийн найман сумын газар нутаг хуурайшилтын зэрэг өндөр, түймрийн нэн их эрсдэлтэй байна гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

          Гурванбулаг, Рашаант, Орхон, Булган, Могод, Бүрэгхангай зэрэг суманд түймрийн эрсдэл нэн их буюу онц аюултай түвшинд байгааг мэргэжлийн байгууллага анхаарууллаа. Өнгөрсөн өвөл болон хаврын эхэн сард цас их унасан Баян-Агт, Сайхан суманд түймрийн эрсдэл дунд зэрэг байна. Харин бусад суманд хуурайшилтын зэрэг түймрийн их эрсдэлтэй буюу аюултай түвшинд байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний байгууллага тодорхойлсон байна.

Холбоотой мэдээ