Монгол, Унгарын археологийн экспедицийн удирдагч асан Эрдели Иштван таалал төгсжээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-04-09 12:47:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Унгарын археологийн хамтарсан судалгааг дэлхий дахинд алдаршуулсан, Унгар дахь Хүннүгийн судлалыг хөгжүүлсэн археологич, профессор Эрдели Иштван 2020 оны 4 дүгээр сарын 7-нд 88 насандаа таалал төгсжээ.


Тэрбээр Төв Азийн Хүннү, Түрэгийн үеийн олдворын хайгуул, малтлага, судалгааг Унгар улсад танин мэдүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Унгар, Монголын хамтарсан археологийн экспедицийн удирдагчаар 1961-1990 онд  ажилласан бөгөөд монгол археологичидтой хамтран эрдэм шинжилгээний 12 экспедицэд хээрийн судалгаа, малтлага хийжээ. Монгол дахь судалгааныхаа ажлын үр дүнгийн тухай 2009 онд англи хэлээр “Монгол дахь археологийн экспедицүүд” бүтээл гаргасан байна.


Эрдели Иштван олон залуусын хүсэл сонирхлыг Төв Азийн бүс нутаг, тэр дундаа Монгол Улс руу чиглүүлсэн бөгөөд тэдний ихэнх нь одоо Унгарын шинжлэх ухааны салбарт ажиллаж байна.


Холбоотой мэдээ