Баян-Овоо суманд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орно

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-04-10 11:24:18

Хэнтий /МОНЦАМЭ/ Баян-Овоо суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байна.

Нийт нэг тэрбум 100 сая төгрөгийн өртөгтэй тус цэцэрлэгийн барилгыг 2020 оны 06-р сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилгын ажлыг Улаанбаатар хотын “Гурван бухат” ХХК гүйцэтгэж байгаа ба талбай дээр 30 орчим ажилчид ажиллаж байна. Орон нутгаас хоёр хүн авч ажиллуулж байгаа гэв.

Баян-Овоо сумын тухайд 20 гаруй жилийн өмнө баригдсан 75 хүүхдийн багтаамжтэй цэцэрлэгтэй хэдий ч хүн амын тоо өссөн, хөдөөгийн малчдын хүүхдүүд багтахгүй гэр цэцэрлэгээр хүмүүжих асуудал их байсан тул ийнхүү шинэ цэцэрлэгийн барилгыг эхлүүлсэн аж.

Мөн тус суманд 2020 онд улсын төвсийн болон аймаг, сумын хөрөнгө оруулалтаар нийт хоёр тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр баталж, захаасаа тендерүүд нь шалгарчээ.

 

Холбоотой мэдээ