Лүн суманд барьж буй спорт цогцолбор тавдугаар сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
deedentsetseg@montsame.gov.mn
2020-04-15 21:30:35

Төв /МОНЦАМЭ/ 2019 онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Лүн суманд 350 хүний суудалтай спорт цогцолбор барьж эхэлсэн. Уг спорт цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн волейбол, сагсан бөмбөгийн талбайтайгаас гадна фитнесс, аэробек, бүжгийн өрөөнүүдээс бүрдэж байгаа юм.

Мөн давхар бүртээ ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Барилгын ажлыг “Өгөөмөр Уул” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 90 хувьтай явж байна. Спорт цогцолбор ашиглалтад орсноор сумын иргэдийг байнгын ажлын байраар хангахаас гадна баруун бүсийн сумдын томоохон арга хэмжээнүүдийг сумандаа хүлээн авч зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ