Хээлтэгч малын 23.8 хувь нь төллөжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-16 16:53:14

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 4 дүгээр сарын 1-ний байдлаар оны эхний хээлтэгч малын 23.8 хувь нь буюу 630.2 мянган эх мал төллөж, гарсан төлийн 96.5 хувь нь буюу 553.6 мянган төл бойжиж байна.

Төл бойжилтыг малын төрлөөр үзвэл, ботго 100.0 хувь, унаганы 98.3 хувь, тугалын 99.1 хувь, хурганы 98.0 хувь, ишигний 93.2 хувь нь бойжиж байна. 

Сумдаас Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хашаат сум гарсан төлөө 99.0-100.0 хувиар бойжуулж байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс аймгийн дүнгээр төллөсөн эх мал 31.9 хувиар, бойжиж байгаа төлийн тоо 18.3 хувиар их, төлийн хорогдол 7 дахин их байна. 

Эхний улирлын байдлаар оны эхний мал 97.3 хувиар онд орж, 164.9 мянган том мал хорогдов. Хорогдсон малын 3.4 хувийг адуу, 5.7 хувийг үхэр, 52.6 хувийг хонь, 38.2 хувийг ямааны хорогдол эзэлж байна.

Холбоотой мэдээ