Алба хаагчдад зориулсан цахим сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-20 20:04:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” цахим  сургалт зохион байгуулж байна.


Алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой тус цахим сургалт  4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.


Анхны цахим сургалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажлын байранд хийх дасгалыг гүйцэтгэж буйг үзүүллээ” гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ