Сумо бөхийн 5, 7 дугаар сарын башёгийн хуваарь өөрчлөгдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-21 13:43:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн тав болон долдугаар сарын башёг зохион байгуулах хугацаанд өөрчлөлт орсон байна.


Тодруулбал, Нацү башёг тавдугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 7-ны өдөр хүртэл, Нагоя башёг долдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулахаар болсон байна.


Уламжлал ёсоор бол аливаа башёг тухайн сондгой тоотой саруудын эхний эсвэл хоёр дахь ням гарагт эхлүүлдэг уламжлалтай ч цар тахлын улмаас ийнхүү өөрчилж байна. Япон үндэстний бахархалт спорт мэргэжлийн сумо бөхөөс коронавирусний халдвар илэрсэн болохоор сумо бөхийн холбооноос бөхчүүдийг бэлтгэл сургуулилтаа хийхдээ сумочид бие, биедээ хүрэх болон барилдаж бэлтгэлээ хангахыг хориглосон.


Өнгөрсөн Хару башё буюу 2020 оны гуравдугаар сард зохион байгуулсан барилдааныг хуваарь ёсоор явагдсан ч ордондоо үзэгчгүй зохион байгуулсан билээ. 

Холбоотой мэдээ