Япон улс 670.6 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-21 15:11:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газраас “COVID-19” цар тахал дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах үүднээс Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 670,680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдсэн байна.


Япон Улсын Засгийн газраас өмнө нь манай улсад Олон улсын УЗН-ийн шугамаар 235,000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Холбоотой мэдээ