Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн орох, гарах хөдөлгөөнийг хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-21 20:09:19
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өнөөдөр 18:30 цагт шуурхай хуралдаж Улаанбаатар, Сэлэнгэ, Дарханаас орох, гарах хувийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 21:00 цагаас энэ сарын 25-ны 06:00 цаг хүртэл хаахаар шийдвэрлэлээ.


ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байгааг УОК-ын дэд дарга Т.Бадрал онцлов.

Холбоотой мэдээ