ОНХС-ийн хөрөнгөөр орон сууцны гадна засварын ажлыг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-22 14:24:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын 7 дугаар багийн 5, 12 дугаар орон сууцны гадна фасадны засварын ажлыг ОНХС-гийн хөрөнгөөр гүйцэтгэж байна.

Тодруулбал, дээрх хоёр орон сууцны гадна засварын ажлыг ОНХС-гийн 165 966 186 төгрөгөөр "Сүлд оюу хайрхан" ХХК гүйцэтгэж байгаа ба ажлын явц 10 хувьтай байгаа ажээ. Харин зураг төслийг "Арткон" ХХК гүйцэтгэсэн байна.

Дундговь аймаг сүүлийн жилүүдэд аймгийн төвийн орон сууцны хуучин барилгуудын гадна талын засварын ажлыг ОНХС-гийн хөрөнгөөр шийдвэрлэж, хуучирсан орон сууцны барилгуудынхаа дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авч байгаа.

2017 оноос хойш нийт 5 орон сууцны барилгын гадна засварын ажлыг хийж, дулаалсан бол энэ жил энэ тоо хоёроор нэмэгдэж, нийт 240 орчим айл өрх өвөлдөө дааралгүй, дулаан өвөлжих боломж нэмэгдэж байгаа аж.  

1990 оноос өмнө баригдсан орон сууцны барилгууд хуучирч, хана туурганаасаа дулаан алдалт ихтэй байдгаас оршин суугчид нь ая тухгүй өвөлждөг ба жил бүр асуудал дагуулж байдаг. Тиймээс хуучны барилгуудыг ийнхүү шат дараатай дулаалж байгаа нь оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулж байгаа ажил юм. 

Холбоотой мэдээ