“Хоёр чуулган”-ыг ирэх сард зохион байгуулна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-30 10:56:48

Бээжин /МОНЦАМЭ/. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/ болон Бүх Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хурал /БХУТЗЗ/-ыг зохион байгуулах хугацаа тодорхой боллоо.

Ирэх 5-р сарын 21-ний өдөр 13-р сонгуулийн БХУТЗЗ-ийн гуравдугаар их хурлыг, 22-ны өдөр 13-р сонгуулийн БХАТИХ-ын гуравдугаар их хурлыг тус тус зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

“Хоёр чуулган” хурал нь БНХАУ-ын улс төрийн салбарын томоохон үйл хэрэгт тооцогддог бөгөөд жил бүрийн 3-р сард зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ жилийн хувьд дэлхийн нийтээр тархаад буй COVID-19 шинэ төрлийн коронавирусний улмаас тус улсын удирдлага тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Энэ жилийн хувьд, “Хоёр чуулган” хурлаар шинэ төрлийн коронвирустэй хийж буй тэмцлийг амжилттай үргэлжлүүлэх, эдийн засгийг сэргээж хэвийн байдалд оруулах асуудлыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ