Коронавирусээр халдварласан таван монгол иргэн зөвлөгөө авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-29 12:33:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг 119 шуурхай утсанд сүүлийн 24 цагийн дотор 200 дуудлага иржээ. Үүнд АНУ-аас 2, Шведээс 2, ОХУ-аас хоёр, БНСУ-аас нэг, Швейцараас нэг, Францаас нэг хүн коронавирусний халдварын шинж тэмдгийн талаар зөвлөгөө авчээ.


Сүүлийн 14 хоногт гадаадад буй, “COVID-19”-өөр халдварласан таван монгол иргэнд зөвлөгөө өгсөн гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээллээ. ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр тэрбээр, “Энэ хүмүүст хийсэн коронавирус илрүүлэх эхний шинжилгээний хариу нь эерэг гарсан. Мөн тэдэнд клиникийн шинж тэмдэг, зовуурь харьцангуй бага байгаа учир бүгд гэрийн тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл байна. Тэд АНУ, Швед, ОХУ, БНСУ-д амьдардаг иргэд” гэж мэдэгдэв.


Ханиаж найтаах үед шүлс хоёр метр зайнд цацагддаг тул амны хаалт тогтмол зүүх, хүнтэй зайнаас харьцаж халдвараас хамгаалахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Холбоотой мэдээ