Булган суманд ариутгал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-30 10:03:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын хамтарсан баг “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр дахь шатны ариутгал халдваргүйжүүлэх ажил хийлээ.

Булган сумын хатуу хучилттай зам дагуу болон нийтийн эзэмшлийн зогсоол, зарим гэр хорооллын гудамжинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг найман техник, 20 хүн хүчний бүрэлдэхүүн хийсэн байна. Нийт 204,000 шоо метр талбайг ариутгалаа гэж Булган сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

            Тус аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар Covid-19халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажилласан байна.

Холбоотой мэдээ