Жирэмсэн хоёр эх энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-04 17:10:57

Он гарсаар Өмнөговь аймагт жирэмсэн хоёр эх эндсэн байна. Өнгөрсөн онд жирэмсэн нэг эх эндсэн тохиолдол бүртгэлтэй байдаг аж.

“Тухайн эмнэлэг нь тохиолдол бүртээ эмгэг судлалын шинжилгээ хийж манайд ирүүлдэг. Энд эхийн эндэгдэлийг магдлан хэлэлцэх комиссоор оруулж, бүрдүүлэх ёстой бүх бичиг баримтаа бүрдүүлэн, Эх нялхасын үндэсний төвийн тандалт судалгааны албанд материалаа явуулдаг. Тэндээсээ дүн шинжилгээ хийгээд ирсэн хариуг үзэж мөн хурал хийдэг журам нь байдаг юм. Энэ журмаараа бид ажиллаж байна” байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Баяржаргал ярилаа. Тус аймгийн Номгон сумаас хоёр сартай жирэмсэн эх ирж нас барсан тохиолдолд иргэд эмч нарыг буруутган сошиал ертөнцөөр нэлээн шуугиан тарьсан. Энэ талаар тодруулахад тухайн эх сумандаа жирэмсний хяналтанд орчихсон байсан байна. Түүнийг умайн урагдалттай байсан гэж эмч нар хэлж байгаа юм. Маш их хэмжээний цус алдалттай ирсэн эхэд эмч нар авах ёстой бүх л тусламжаа үзүүлсэн байна гэж холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.

Сүүлийн үед эмэгтэйчүүд хүндрэлтэй төрөх тохиолдол ихссэн нь явган бараг явахаа больсонтой холбоотой гэж мэргэжлийн эмч нар үзэж байна. Явган бараг явахгүй байгаа учраас умайн булчин суларч төрөх явцад сав агшилт өгөхгүй байх тохиолдол элбэг байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ