"Хишиг өдөр"-өөр гал сөнөөгчдийн ажил үүргийг гүйцэтгэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-04 22:03:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Дэлхийн гал сөнөөгчдийн өдөр” тохиож байна. Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Хишиг өдөр” зохион байгуулж, гал сөнөөгч нартаа хүндэтгэл үзүүллээ.

“Хишиг өдөр”-өөр Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн захирагч ахмад Г.Шинэбат салааны захирагчаар, ээлжийн бүрэлдэхүүнд гал сөнөөгчөөр хошууч Л.Дорждэрэм, дэслэгч Ч.Нацагдорж, дэслэгч Д.Дугар, дэслэгч А.Сайханбилэг, шуурхай удирдлагын опператороор хошууч Б.Мөнхжаргал нар томилогдож, гал сөнөөгч нарын өдөр тутмын ажлын цагийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэв.

Ингэснээр тус албаны офицерууд гал сөнөөгчийн ажил, үүргийг гүйцэтгэж, энэ ажлын онцлог, учирч болох бэрхшээл, эзэмшсэн байх бэлтгэл бэлэн байдалтай өөрийн биеэр танилцаж, гал сөнөөгчдөө нэг өдөр амраасан байна.

Албан үүргээ гүйцэтгэж яваад гал түймэрт өртөн амь үрэгдсэн Австралийн таван гал сөнөөгчийн дурсгалыг хүндэтгэн 1999 оноос хойш “Гал сөнөөгчийн өдөр”-ийг Европын олон оронд ийнхүү тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Холбоотой мэдээ