Тусгаарлаад байсан жолоочийн шинжилгээ сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-05 09:16:53

Дорнод /МОНЦАМЭ/. Газрын тосны 21-р талбайн жолооч Б болон ойрын хавьтлын найман иргэний цусанд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Дээрх иргэдийг БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаад байсан юм. Тодруулбал, тухайн иргэн энэ сарын гуравны өдөр халуурч, хоолой нь өвдсөн гэсэн дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, нэг удаагийн түргэвчилсэн тестээр шинжлэхэд хариу нь сөрөг гарсан.

Иргэн “Б”-гийн хувьд хоолой нь өвддөг, хоёр хоногийн өмнө халууцаж хүйтэн ус уусан гэж өвчний асуумж авах үед мэдүүлсэн ч тухайн иргэн хилийн зоонд орж, тээвэрлэлт хийсэн учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэжигтэй тохиолдол буюу COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэж, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 21 дүгээр талбай руу орж гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон аж.

Холбоотой мэдээ