Баффеттын сан АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын хувьцааг заржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-05-05 11:16:03

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Коронавирус салбарын эрэлтийг бууруулсан учир “Berkshire Hathaway” сан АНУ-ын агаарын тээврийн дөрвөн том компанийн бүх хувьцааг зарсан гэж Уоррен Баффетт мэдэгджээ.


“Berkshire Hathaway” компани нь “American”, “Delta”, “Southwest”, “United” гэсэн агаарын тээврийн дөрвөн компанийн гол хөрөнгө оруулагчдын нэг байсан юм. Баффетт эдгээр компанийн хувьцаанаас ангижирна гэж өмнө нь мэдэгдэж байжээ. “Berkshire Hathaway” энэ оны эхний гурван сард 50 тэрбум орчим ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ зарласан юм.


Уоррен Баффеттын дээрх мэдэгдлийн дараа Америкийн агаарын тээврийн компаниудын хувьцаа дахин огцом унажээ. “American” болон “United” компаниудын хувьцаа даваа гаргийн арилжаа эхлэхээс өмнө 12 гаруй хувиар унасан бол “Delta” компанийнх 11 гаруй хувиар, “Southwest” компанийн хувьцаа 10 гаруй хувиар буурсан байна.


Дээрх дөрвөн компани нэгдүгээр улирлын алдагдлаа урьд нь нийтэлсэн бөгөөд коронавирусний цар тахал дэгдэхээс өмнөх түвшнээс эрэлт удаан сэргэж байгааг анхааруулжээ. “Delta” компанийн ерөнхий захирал хэлснээр, агаарын тээврийн салбар эргээд сэргэхэд хоёроос гурван жил шаардагдаж магадгүй байна.


Холбоотой мэдээ