Хоёр км явган хүний зам тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-07 10:31:37

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хоёр км орчим явган хүний замыг шинээр тавьж, ашиглалтад оруулжээ. Тодруулбал, Хэрлэн сумын долдугаар багт "Дөрөөт" төвийн урд үүлзвараас "Тусгаар тогтнол"-ын талбай хүртэл, "Хянганы гудамж"-ны авто замын баруун талаар явган хүний болон дугуйн зам, Мянгат хороололд явган хүний зам, гэрэлтүүлэг, тохижилт, 10-р багт БТСГ-ын зүүн урд уулзвараас  "Дорнод" Их сургууль, Цагдаагийн газрын хойд уулзвар хүртэл, есдүгээр багт БОЭТ-ийн амбулаторийн эмнэлгээс Цэцэрлэгт хүрээлэн хүртэл явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлгийг шийдсэн юм.

Авто замыг дагасан явган хүний замаас гадна Хэрлэн сумын хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, Гэрэлт гудамжинд нийт 3200 метр явган хүний зам талбайг шинээр байгуулсан нь иргэдээс талархал хүлээж байна.

Холбоотой мэдээ