Хятад улсад байгалийн гамшгийн улмаас 10.2 тэрбум юанийн хохирол учирчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-08 16:01:32

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс даяар өнгөрсөн сард ган гачиг, үер усны зэрэг байгалийн гамшгийн улмаас 10.21 тэрбум юанийн эдийн засгийн шууд хохирол учирсан хэмээн тус улсын Онцгой байдлын удирдлагын яамнаас мэдээлэв.

Бүс нутгаар нь авч үзвэл, Хятадын хойд нутгуудад цас орох, өмнөд нутгуудад ган гачиг, үер усны байгалийн гамшгууд тохиолдсон байна. Улмаар нийт 8.14 сая хүн энэхүү байгалийн гамшигт нэрвэгдсэн бөгөөд таван хүн нас барж, 10 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллажээ. Мөн 300 гаруй барилга байгууламж нурж сүйдэн 38 мянган байр орон сууц эвдэрч нуран, 1.2 сая гаруй га тариалангийн талбай гамшигт нэрвэгдсэнээс 119 мянга га талбайгаас ургац хураах боломжгүй болжээ.

Улмаар эдгээрийг нэгтгэн тооцвол, нийтдээ 10.21 тэрбум юанийн эдийн засгийн шууд хохирлын дүн гарсан байна.

Холбоотой мэдээ