Хиймэл амьсгалын аппаратанд хамгийн удаан байсан өвчтөн эмнэлгээс гарлаа

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-11 16:13:09

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Шаньси мужид коронавирусээр халдварласан, 66 настай өвчтөн 94 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэсний үр дүнд бүрэн эдгэрч өчигдөр эмнэлгээс гарлаа.

            Түүний хувьд 49 хоногийн хугацаанд ECMO буюу уушиг орлуулагч амьсгалын аппаратанд байсан нь Хятадын хувьд хамгийн урт хугацаа болон бүртгэгдсэн бөгөөд өвчний түүх нь 1600 гаруй хуудас болсон байна.

            Тэрээр 2-р сарын 5-ны өдөр өндөр халуурч, амьсгаа давчдах зовиуртайгаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь огцом муудаж, эмч нар түүнд энгийн амьсгалын аппарат, хүчилтөрөгч залгах эмчилгээ хийсэн ч үр дүн өгөөгүй байна. Улмаар 2-р сарын 9-ний шөнө түүнд ECMO буюу уушги орлуулагч амьсгалын аппаратыг залгаж амийг нь аварчээ.

            Эмнэлгээс гарах хүртэл нь тус өвчтөнд уг аппаратыг хэрэглэсэн бөгөөд цус шахуургын аппаратыг ч эмчилгээнд нь ашигласан байна.

            Тухайн үедээ тус мужид хамгийн хүнд өвчтөнд тооцогдож байсан түүний амийг аврахаар 8 эмч, 48 сувилагчаас бүрдсэн баг 24 цагийн турш тасралтгүй арга хэмжээ авч ажиллажээ.  

Холбоотой мэдээ