100 гаруй өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-12 15:05:30

Архангай /МОНЦАМЭ/. Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлж байна.

Өрхийн амьжиргаа, хүүхдийн тоо болон өрхийн орлогыг харгалзан үзэж, хүндрэлтэй нөхцөлд гэр бүлийн нэн шаардлагатай хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЗМОУБ, Архангай Дотоодын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг 102 хүүхдээр дамжуулан тэдний гэр бүлд нь хүмүүнлэгийн санхүүгийн тусламж үзүүлжээ. Нэг өрхөд 270000, нийт 27540000 төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Мөн 150 өрхөд сайхан сэтгэлийн бэлэг болгон гутал, куртик өгчээ. Цаашид тус байгууллага нь хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийх ажээ.

Холбоотой мэдээ