ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-05-13 07:11:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:

10.30 цагт ХҮН-аас Европын холбооны "хар жагсаалт"-ын талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 98701178

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

15.30 цагт РЦНК-д ОХУ-ын Буриад улсад туслах "Эрхүүгийн хавар" хандивын аяны хүрээнд цугласан амны хаалтыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлагуудад хүлээлгэн өгнө.

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газар хуралдана.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

14.00 цагт “Их Засаг” танхимд Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

14.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Их Засаг” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.30 цагт “Үндсэн хууль” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ