Тэргүүний сумын туг, өргөмжлөлийг хүндэтгэлтэйгээр гардуулав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-13 14:48:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сум "Монгол Улсын Тэргүүний сум”-аар шалгарлаа. 

Шагнал гардуулах үйл ажиллагааг энэ сарын 11-нд Булган суманд зохион байгуулжээ.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн Удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, ахлах реферэнт н.Оюун, УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав зэрэг албаны төлөөлөл оролцож баяр хүргэсэн байна.

Энэ үеэр Монгол Улсын Тэргүүний сумын туг, өргөмжлөлийг хүндэтгэлтэйгээр гардуулав. Ингэснээр Ховд аймгийн дөрөв дэх Монгол Улсын Тэргүүний сум болж байгаагаараа онцлогтой.

Булган сум нь хөгжлийн зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэд хоорондын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж, нэг баг болж ажилласнаар 2019 онд Ховд аймгийн шилдэг сумаар шалгарсан юм.


 

Холбоотой мэдээ